Friday, January 10, 2014

Гарц...

Хүний нийгэм гэдэг хамгийн муу муухайг өөртөө шингээсэн, тэгсэн хирнээ холдоод явчихаж боломгүй, боломжгүй,


Яагаад хүнд амбиц байх ёстой гэж? Яагаад өөрийнхөөрөө амьдарч, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж болохгүй гэж? Яагаад заавал бусдад гишгүүлэхгүйн тулд бусдын дээр гишгэж амьдрах ёстой гэж?

Өөрийнхөө зорилго зорилтыг харлоо. Зарим зорилт маань амбиц хөөхөд чиглэгджээ. Ойрд амьдраад байгаа байдлаа харахаар нэг л их ажил ажил... Өөрт үнэхээр хэрэгтэй чухал зүйлстээ цаг гаргахгүй, бусдад хэрхэн харагдахав, тэдний ажлыг яаж хийхэв л гэсэн үүднээс хандажээ. Шинэ жилийн баярт ч жинхэнэ утгаараа баярласангүй. Надад тэр том, жижиг дарганцар, эсвэл тэнхмийн эрхлэгчийн байр суурь уг нь огт хэрэггүй. Ирэнгүүт л намайг ямар нэг юмны дарга болгох, өөрсдийнхөө итгэл найдвар, аливааг чиглүүлэн залах од, өөрсдийнх нь ажлыг үргэлжлүүлэх түүчээ мэтээр хүлээх юм.
Зарим нь бол өөрсдийнхөө жижиг сажиг ажилд гар хөлийн үзүүр болгоод зарчих санаатай.

Гэтэл би тэгж амьдрахыг хүсэхгүй байна. Зүгээр л өвсөн дээр гэрээ бариад амьдрахсан гэдэг шиг.
 Оюутнуудад заах зүйлээ заагаад, судалгаа шинжилгээ болвол хийгээд явах шиг сайхан зүйл алга.
Тэгэхээр цаашид өөрийн сэтгэл санаа, ажил амьдралыг 2 хэсэгт хуваах хэрэгтэй юм байна. 1-т нь жинхэнэ өөрийн хүссэн амьдрал. Үүнд өөрийн хүссэн санасан зүйлс, гэр бүл, үр хүүхэд, хоббигоо оруулая.  2-т нь нийгэмд амьдрахад, тэсч үлдэхэд чиглэгдсэн амьдрал. Хамаа алга, бусад шиг арьсаа ч хамгаалая, дарга цэрэг нь ч болъё, олон нүүр ч гаргая. Өөрөөр хэлбэл амбиц хөөе. Ядаж л энэ олон юм яриад, санал тавиад байгаа хүмүүсийн амыг хаая. Өмнө нь өөртөө ингэж чадахгүй гэж олонтаа хэлж байсан ч энэ удаад оролдоод л үзэхээс... Яагаад гэвэл маниасаа гавихгүй нөхөд өөртөө том итгэл хүлээлгэж хачин юм яриад явахын.

Блогоо 1-р зорилгод, Фэйсбүүк, мэйлийг 2-р зорилгод...

5 comments:

  1. яагаад энийг арилгамаар бн гэсийн.

    ердөөсөө БАЛАНС барих гэж л томоор нь төлөвлөөд байна шдээ.

    хувийн хүсэл сонирхол, БИ-ийн төлөө амьдрах
    нийгмийн байр суурь, ашиг сонирхолд нийцэж амьдрах

    нийгмийг үл тоомсорлох санхүүгийн болон сэтгэл санааны эрх чөлөөтэй мундаг хүн биш. Тэглээ гээд хүссэн зүйлсээ хийхгүй амьдрах гэхээр хайран байдаг. энэ хоёрыгоо эвтэйхэн хослуулаад л явахгүй бол.

    гэх мэтээр бодож л бн.

    ReplyDelete
  2. niigmiin ashig sonirxoliin tuld amidarna gedeg utgagui sanagdaad. Gants l amidrax xorvood aldar ner, alban tushaal gexeesee iluutei az jargaltai amidrax ni iluu chuxal. Zaaval ene neg zavaarsan yumnuudtai xutgaldax gexeer ulam bur durgui xurexiin. Tentsvert baidliig xangaj yavna gedeg tuvugtei baidal uusgexiin.

    ReplyDelete
    Replies
    1. Стив жобсыг аз жаргалтай байсан болуу гэж өөрөөсөө асууж байсан. Гоё хоол идэж цадахын жаргалыг лав мэдрээгүй нь лавтай. Өлсөж таашаал авдаг байсан гэхээр оронд нь өөр нэг цэнгэлийг олсым шиг байгаан.

      Хүмүүст таалагдаж, энэрч, туслаад өөрийгөө сайн хүн гэж бодохын сайхныг бас ховор мэдэрсэн л байх. Гэхдээ зүтгэжийсэн зорилгодоо хүрээд, хүн төрөлхтөнд өмнө нь үзээгүй, сэтгээчгүй бүтээгдэхүүнийг нь бий болгож чадсандаа мэдрэх кайф нь идсэн хараалаас нь илүү таашаалтай байсан байхаа.

      Тэгээд би юү гэж бодсон гэхээр, аль замаар явахаа өөрөө сонгоод, тэрүүгээрээ тууштай зүтгэж чадсан нь эргээд харамсахгүй байна даа гэж. Стив шиг амжилтын төлөө үхэн хатан зүтгэхүү? амар жимэр, өөрийн гэсэн ертөнцдөө тайван амьдралыг хүсэх үү? гэдгээ өөрөө шийдээд тэрүүгээрээ замнах.

      Би хувьдаа амар жимэр амьдралыг л хүсжийнэ, тэхдээ бүр даяанчийн, ертөнцийг огоорсон тийм амьдрал бас биш. Ажлын талбарт боломжийнхоо хэрээр дээшээ зүтгэмээр. Тэр замд тааралдах шавар шавхайтай хүссэн хүсээгүй зууралдаж л таарах бх даа. Энэ жилдээ ч түр амсхийж бн дөө. Нөхөн үржихүйдээ зориулах санаатай бгаа болохоор.

      Скайтелд байхад чиний одоо мэдрээд байгаа "дургүй хүрэлт" намайг их шаналгаж бсийм шигэ. Одоо энд тэр нь нилээд гайгүй, багассан. Ажлын ачаалал ч гэсэн харьцангуй гайгүй болсон болохоор хувийн сонирхол, 2дох ажил, гэр бүл гэх мэтээ илүү анхаарч чадахаар болсондоо баяртай бгаа.

      Delete
  3. ёооох өлсөөд шал утгагүй урт коммент биччихлээ
    яг үнэндээ би өөрөө ч бас төөрөлдөөд байнөө. Гэхдээ өөдрөг бгаа.

    ReplyDelete
  4. Bi ch ugtaa bol uudrug xun. Yag odoo bol taivshirchixsan. bolnodoo bolno geed suuj bna

    ReplyDelete