Tuesday, July 14, 2020

Зуны аялал

"Жилд нэг удаа, урьд өмнө хэзээ ч байгаагүй газарт байгаарай." (Далай Лам) Зуны зугаалгаар өөрсөддөө л томхон аялал төлөвлөөд долоо хоногийн турш бэлтгэл ханган байж аялалд явж ирснээ тэмдэглэн үлдээж байна. Энэ удаад Улаанбаатар - Өвөрхангай - Архангай - Завхан - Увс - Хөвсгөл - Булган - Улаанбаатар маршрутаар 3300км яваад ирлээ. Өдөр 1. Улаанбаатар, Элсэн тасархай, Хархорин, Хотонт 410км Зам зууртаа Элсэн тасархайд буудаллаад Хархорин хотын Эрдэнэзуу хийдээр дайрав. Хотонт сум өнгөрөөд майхан барьж хоносон. Замд саад байхгүй засмал замаар давхилаа. Өдөр 2. Архангайн Цэцэрлэг хот, Янгирын хөшөө, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур 250км Өглөөны цайгаа уучаад Цэцэрлэг хоттой танилцав. Аялалд гарахаас өмнө бага хүү шингэн баагаад байсан болохоор Архангайн Олдох бариачийн утсыг олж толгойг нь бариулав. Цааш зам зуур Янгиртай хад, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо орж үзлээ. Оройдоо Тэрхийн цагаан нуурын урд хэсэгт антенны хажуугийн амралтанд буудаллав. Байшин нь жижиг 2 ортой хирнээ үнэтэй байсан. Замын хувьд Цэцэрлэг хотын хойд даваа шороон замтай байсан. Хотоос гарахын өмнөхөн постонд хоггүй аялцгаая уриан дор хогны хар уут машин бүрт өгч байсан. Хоргын тогоо ороход засмал замаас Архангайн Тариат сумаас хойшоо Хоргын БЦГ-руу нэвтэрч тогооны баруун талд зогсоод дээшээ явган өгсөж тогооны амсарт нь хүрсэн. Зхарим хэсэгт нь цементээр шаттай байлаа. Өдөр 3. Тэрхийн цагаан нуур, Солонготын даваа, Хар ус камп 400км Тэрхийн цагаан нуураас хөдөлж Архангайгаас Завханы Улаагчийн Хар нуур чиглэн явлаа. Завханы Тосонцэнгэл хүртэл яваад дөрвөн замаар урагш эргэж Тэлмэн сумаар дайрна. Цааш 40км яваад Хүрлээгийн гуанзаар баруун урагш эргэж 60 км яваад Яруу сум орно. Тэндээсээ эргээд зүүн хойшоо чиглэлтээй Хар нуур гэсэн самбараар зүүн талаа бариад Хөвийн хөтлөөр даваад нийт 50 км орчим явж нуурт хүрнэ. Нуурын урд эргээр захалж яваад Хар ус нуурын БЦГ-н хаалгаар нэвтэрч нуурын урд хэсэгт байрлах гэр буудалд буусан. Энэ зам хамгийн элс багатай Өдөр 4. Улаагчны хар нуур 20км Буудалласан гэр кампаас зүүн тийш нуурын эргээр 8 км орчим яваад элсэн манхан, нууртай нийлсэн үзэсгэлэнт газар очсон. Элсэн дээр өдөржингөө болоод үдээс хойш гэр буудалдаа бууж унтаж өнжсөн. 5 ортой цэвэрхэн гэр хоногийн 80000төгрөг байсан. Өдөр 5.Тэлмэн нуур, Хяргас нуур камп 536км Улаагчийн хар нуурт 2 хоноод Увс аймгийн Хяргас нуурыг чиглэн буцаад Яруу сум, Тэлмэн сумын замаараа гараад замдаа Нөмрөг, Сонгоно сумдаар буудаллан шөнөдөө Хяргас нуурын зүүн хойд эрэгт байрлах Хяргас нуур гэр буудалд буув. 4 ортой хаяа сөхөх боломжгүй бүгчим гэр буудал 120000 төгрөг байсан. Хар ус нуур - Яруу - Хүрлээгийн гуанз 110км, Хяргас нуур хүртэл 426км нийт 536км Өдөр 6. Хяргас нуур, Хэцүү хад, Сонгино сум 265км Хяргас нуурын урд эрэгт байрлах Хэцүү хад хүрэх зам гэр буудлаас 60км-т байсан. Зам нь элс ихтэй, дэржигнүүр ихтэй тул аса Буцаад Хэцүү хадаас засмал хүртэл 45км, тэндээс сонгино хүртэл 160км, нийт 265км. Өдөр 7.Сонгино сум, Дөрвөн замын уулзвар, Цагаан уул, Бүрэнтогтох сум, Мөрөн 365км Сонгино сумаас гарч давхисаар мөрөн хотын Тэнхлэг буудалд буув. Сонгино сумаас 4 замын уулзвар хүртэл 165км, цааш Мөрөн хүрэх шороон зам 5 даваа даваад 200км. Нийт 365 км байлаа. Мөрөн хотын урдаас орох 20 км орчим нь аймшигтай дэржигнүүртэй. Өдөр 8. Соёмботой хөшөө, Хатгал, Хөвсгөл нуур, Жанхай 185км Өдөр 9. Жанхайгаас Мөрөн хот, Их - Уул сум 256км Жанхайгаас гарч Мөрөн хотод ир Өдөр 10. Их Уул сум, Рашаант сум 65км Рашаант Өдөр 11. Рашаант сумын наадам, 20км Голын эхэнд очиж наадамлан, ууланд гарч гүзээлзгэнэ түүв. Өдөр 12. Рашаант сум, Булганы Хануйн рашаан, Улаанбаатар 528км Рашаант сумаас Булганы Хануйн рашаанд бууж, Цааш Булганы Сайхан сумын баруун урдуур гарч, сайжруулсан дэржигнүүртэй шороон замтай нийлж Архангайн Өлзийт сум хүрэв. Өлзийт сумаас шороон засмал замаа дагаж давхисаар Өгий нуурын хойд засмал руу орж Урьхан хүртэл давхилаа. Өгий нуурын замд нийлэх үед аадар бороо орсон нь аяллын туршид тохиолдсон бараг анхны ус ихтэй бороо байлаа. Аяллын өмнө ч хойно ч энд тэндгүй усан борооны улмаас үер болж, зам эвдэрсэн гэсэн мэдээ явж байсан ч бидний хувьд ийм саатал байсангүй яг завсраар нь азтай таараад яваад иржээ. 2017 онд Өвөрхангайн Элсэн тасархай, Улаан цутгалан, 2018 онд Хөвсгөл нуур, Сэлэнгийн Тужийн нарс, Сайхан хөтөл, 2019 онд Хэнтийн Дадал, Дорнодын Буйр нуурт аялж байжээ.

Monday, September 28, 2015

Хариуцлага

Асар завгүй өдрүүд ар араасаа хөвөрсөөр
Аравдугаар сар үүд тогшсоныг мэдсэнгүй

Адал явдлаар дүүрэн есдүгээр сар
Аравтын дарга болсноор шувтарч байх нь тэр

Ахуй амьдралаа өөд татъя,
Ажил төрлөө цэгцэлье гэж
Ойр холын планаа гаргаад л
Огцом өөрчлөлтөөс зугтаж явсансан

Нийтийн хүсэл зоригоор ч тэр үү
Нэг хүний сонирхолоор ч тэр үү
Нэгэн биеийн үүрэг хариуцлагаас
Нэгж байгууллагын хариуцлагат шилжив

Том багагүй арваад хүний
Толгой нь болж залж эхэллээ
Тогтон сууж орох завгүй
Тоост өдрийг үрж эхэллээ

* * *



Sunday, March 8, 2015

Мартын 8-ны мэнд

Маргааш Март 8 гэх гэсэн, өнөөдөр юм байна. Бүтэн жил салхилуулаагүй байснаа гэнэт сэхээрч 2 ч пост оруулав. Одоо лекцээ бэлдчээд өглөө эртлэн босч цай чанана, хоол хийнэ. Тахиа шарна гэж байгаа. Төмс ногоо аваагүй... Өглөө л явахаас

Салхи оруулав

Японд байхад яагаад Монголчууд мэссэнжерт бүгд байдаг хирнээ блог руугаа ордоггүйн бол гэж гайхаж байж билээ. Ганц нэг хүн арай өөр л дөө. Төрөлхийн блогчин, фээсбүүкчин, жиргээчин... Бүр бүгдийг нь зэрэг амжуулдаг хүн ч байна.

Tuesday, April 22, 2014

Түлхүүр үгний задаргаа №1

Цагаан сараас хойш ганц ч тэмдэглэл бичсэнгүй. Яг энэ хооронд салхи оруулах завгүй унтаж байв уу гэвэл үгүй. Харин ч салхи оруулах завгүй явлаа. Юу хийвээ гэтэл юу хийснээ мэдрэлгүй цаг хугацааг өнгөрүүлжээ.